ХЭРЭГЛЭГЧТЭЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ

Нийтлэг үндэслэл

  1. Энэхүү гэрээгээр Хэрэглэгч нь Монгол Чат үйлчилгээг ашиглан төлбөр тооцоо хийх, шилжүүлэх хийх, харилцагч байгууллагаас худалдан авалт хийхтэй холбогдон үүсэх талуудын хоорондын харилцааг зохицуулахад оршино.

  2. Энэхүү гэрээний зорилго нь Хэрэглэгч нь Үйлчилгээ эрхлэгчтэй байгуулсан энэхүү гэрээний үндсэн дээр цахим мөнгөний үйлчилгээг хэрэглэхтэй холбогдон үүсэх талуудын хоорондын харилцааг зохицуулахар оршино.

  3. Гэрээг байгуулж буй хэрэглэгч нь 18 нас хүрсэн, эрх зүйн чадамжтай этгээд байна.

  4. Энэхүү гэрээ нь хэрэглэгч Mongol Chat-д цахим хэлбэрээр зайнаас бүртгүүлж, гэрээний цахим хувилбараар гарч ирэх нөхцлийг хүлээн зөвшөөрч (accept) баталгаажуулах үйлдэл хийснээр эсхүл үйлчилгээний салбарт өөрийн биеэр ирж бүртгүүлж, бичгээр гэрээ байгуулснаар үйлчилгээний болон гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцож, гэрээ хүчин төгөлдөр болно.

  5. Үйлчилгээ эрхлэгч нь Mongol Chat үйлчилгээний ерөнхий нөхцөлийг зах зээлийн нөхцөл байдал, хэрэглэгчийн эрэлт, үйлчилгээний цар хүрээ зэргийг харгалзан өөрийн санаачилгаар өөрчлөх эрхтэй. Mongol Chat үйлчилгээний ерөнхий нөхцөл, үнэ тарифт өөрчлөлт орох (гэрээнд нэмэлт өөрчлөлт) тухай бүрд Mongol Chat үйлчилгээний вэб хуудсаар дамжуулан хуанлийн 30 хоногийн өмнө нийтэд мэдээлнэ. Тухайн өөрчлөлт орсоноос хойш 30 хоногийн дотор хэрэглэгч гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан талаар аливаа хэлбэрээр мэдэгдээгүй эсхүл үйлчилгээг үргэлжлүүлэн хэрэглэсээр байгаа бол нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

  6. Үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгчийн хийж буй гүйлгээг өөрийн техникийн боломж, хүчин чадлын хүрээнд түргэн шуурхай найдвартай гүйцэтгэх, системийн тасралтгүй, хэвийн, аюулгүй ажиллагааг хангана.

  7. Хэрэглэгч нь өөрийн дансны үлдэгдэл болон гүйлгээний хуулгыг Үйлчилгээ эрхлэгчийн журмын дагуу авах, үүнтэй холбоотой мэдээлэлд тайлбар хүсэх эрхтэй.

  8. Хэрэглэгчийн Mongol Chat данстай холбоотой хуульд заасан татвар, хураамж төлөх үүрэг байвал Хэрэглэгч энэ үүрэгтэй холбоотой асуудлаа бүрэн хариуцна.

  9. Хэрэглэгч нь Үйлчилгээ эрхлэгчтэй байгуулсан энэхүү гэрээний дагуу дараах шимтгэл, хураамжийг Үйлчилгээ эрхлэгчид төлнө. Үүнд:

    1. Үйлчилгээний шимтгэл: “0” төгрөг;

    2. Хураамж “0” төгрөг.

  10. Mongol Chatаар дамжуулан хийж буй банкны данснаас хийж буй гүйлгээний шимтгэлийг гүйлгээ хийгдэж буй банкнаас тогтоосон хэмжээгээр гүйлгээ хийсэн тухай бүрт (бодит цагийн горимоор) Хэрэглэгчийн данснаас суутган төлөгдөнө.

  11. Хэрэглэгч нь луйврын гүйлгээний талаар мэдээллийг нэн даруй, санал, гомдлыг санал гомдол гарсан тухай бүрт үйлчилгээ эрхлэгчийн мэдээлэл хүлээн авах дараах байнгын утас, оператор, сувгаар мэдэгдэнэ:

    1. Утасны дугаар: 7777-1414

    2. И-Мэйл хаяг: info@mongolchat.com

    3. Бусад эх үүсвэр: Админ Монгол Чат” болон “Mongol Chat” Facebook хаягаар
  12. Луйврын гүйлгээний талаар мэдээлэл болон санал, гомдлыг Гэрээний 7 дугаар зүйлд заасан хугацаанд шийдвэрлэнэ.

Хэрэглэгчийн хувийн мэдээлэл

  1. Хэрэглэгч нь ѳѳрийн хувийн мэдээллийг үйлчилгээг ашиглаж эхлэх үед Mongol chat aппликэйшнд бүртгэж оруулах бѳгѳѳд овог, эцэг/эхийн нэр, нэр, регистерийн дугаар нь ДАН системд бүртгэлтэй тохиолдолд баталгаажна.

  2. Хэрэглэгчид хоорондоо чатлах, мөнгө илгээх боромжийг олгохын тулд утсан дээрх утасны бүртгэлийн жагсаалт /хадгалсан нэр, утасны дугаар/-г авч сервер дээр хадгална.

  3. Хэрэглэгч нь үйлчилгээг ашиглахтай холбоотой Үйлчилгээ эрхлэгчээс өгсөн болон өөрөө үүсгэсэн Mongol Chat дансны аюулгүй байдлыг хангах нэр, нууц үг, кодыг хадгалж, хамгаалах үүрэгтэй.

  4. Хэрэглэгч өөрийн төхөөрөмж, гар утсан дээрх үйлчилгээ, апликейшнүүдийг ашиглах, линк рүү орох, мэдээлэл, контент татах авахдаа нууцлалын нөхцөлийг сайтар судлан танилцсан байх үүрэгтэй.

  5. Үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгчийн хувийн мэдээллийн өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргуулан авах эрхтэй байна.

  6. Хэрэглэгч энэхүү гэрээг байгуулснаар Үйлчилгээ эрхлэгч болон түүний толгой, охин, хараат компаниуд нь хэрэглэгчийн мэдээллийг үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээг хөгжүүлэн сайжруулах, зах зээлийн судалгаа шинжилгээний зорилгоор болон хэрэглэгчид үйлчилгээний талаар мэдээ, мэдээлэл хүргэхэд ашиглах, хэрэглэгчийн хууль болон гэрээнд заасан үүргийг хангуулах зорилгоор гуравдагч этгээдэд шилжүүлэхийг зөвшөөрч байгаа болно.

  7. Үйлчилгээ эрхлэгч нь энэхүү гэрээ болон хуульд зааснаас бусад тохиолдолд хэрэглэгчийн мэдээллийг бусдад үл задруулна.

  8. Хэрэглэгчийн Mongol Chat дансанд хэвийн бус гэж тооцогдох гүйлгээ хийгдсэн тохиолдолд Үйлчилгээ эрхлэгч хэрэглэгчийг хийсэн худалдан авалтаа баримтаар баталгаажуулахыг шаардаж болно.

Талуудын эрх, үүрэг

  1. Хэрэглэгч нь дараах эрхтэй. Үүнд:

    1. Цахим мөнгөний үйлчилгээ авах;

    2. Үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагааны журамтай танилцах;

    3. Өөрт холбогдох дансны хуулга болон бусад мэдээллийг үйлчилгээ эрхлэгчээс гаргуулан авах;

    4. Цахим мөнгөний үйлчилгээний эрхээ түр хаалгах, сэргээлгэх, цуцлах;

    5. Цахим мөнгөний үйлчилгээний талаар гомдол, гүйлгээний талаар маргаан гаргах, түүнийг гэрээнд заасан хугацаанд шийдүүлэх;

    6. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг үйлчилгээ эрхлэгчээс шаардах.

  2. Хэрэглэгч нь дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

    1. Үйлчилгээ эрхлэгчид өөрт холбогдолтой мэдээллийг үнэн зөв, бүрэн өгөх;

    2. Цахим мөнгөний үйлчилгээний нэвтрэх нэр, нууц үг болон бусад мэдээллийн нууцлалыг хангаагүй, дансны дугаар, үнийн дүнг буруу оруулсан, бусдад алдсан, дамжуулсан тохиолдолд хариуцлагыг өөрөө хүлээх;

    3. Цахим мөнгөний үйлчилгээнд нэвтрэх эрх, нууц үгийг хаяж үрэгдүүлсэн, хулгайд алдсан, өөрийн данснаас эрх олгогдоогүй/луйврын гүйлгээ хийгдсэн болон алдаатай гүйлгээ гарсан тохиолдолд үйлчилгээ эрхлэгчид нэн даруй мэдэгдэх.

     

  3. Үйлчилгээ эрхлэгч дараах эрхтэй. Үүнд:

    1. Үйлчилгээ эрхлэгч нь өөрийн нэрийн өмнөөс цахим мөнгө гаргаж, үйл ажиллагаанд ашиглах;

    2. Хууль хяналтын байгууллагаас хэрэглэгчийн дансаар дамжин аливаа хууль бус гүйлгээ хийгдсэн тухай мэдэгдэл ирсэн тохиолдолд дансны зарлагын гүйлгээг зогсоох.

     

    1. Үйлчилгээ эрхлэгч дараах үүрэгтэй. Үүнд:

      1. Монголбанкнаас баталсан “Төлбөрийн системд мөрдөх мэдээллийн технологийн тасралтгүй, найдвартай ажиллагааны журам”-ыг мөрдөн ажиллаж, цахим мөнгөний системийн нууцлал, аюулгүй байдлыг бүрэн хангах, гүйлгээг тасралтгүй найдвартай дамжуулах;

      1. Хэрэглэгчид энэхүү гэрээний үйлчилгээний нөхцөлийг ойлгомжтой тайлбарлаж өгөх;

      2. Хэрэглэгчийн төлбөр тооцоог бодит цагийн горимоор хийдэг байх;

      3. Хэрэглэгчид гүйлгээ амжилттай хийгдсэн эсэхийг тухай бүр мэдээлэх ба энэ мэдээллийг үнэ төлбөргүйгээр хүргэх;

      4. Хэрэглэгчид холбогдох дүрэм, журмыг танилцуулж, шаардлагатай тохиолдолд сургалтад хамруулах;

      5. Хэрэглэгчээс энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй;

      6. Цахим мөнгөний үйлчилгээнд нэвтрэх эрх, нууц үгийг нууцлах;

      7. Хэрэглэгчийн зөвшөөрөл, баталгаажуулалтгүйгээр цахим мөнгөний данснаас зарлагын гүйлгээ хийхгүй байх, хийгдсэн тохиолдолд учирсан хохирлыг хариуцах;

      8. Цахим мөнгөний үйлчилгээг үзүүлэхдээ дансны дугаар, мөнгөн дүн, нууц үгийг зөв оруулах, буруу оруулснаас үүсэх хохирлыг хариуцах;

      9. Хэрэглэгчийн болон гүйлгээний мэдээллийг холбогдох хууль тогтоомж болон энэ журамд зааснаас бусад зорилгоор ашиглахгүй байх, түүнийг чандлан нууцлах;

      10. Цахим мөнгөний үйлчилгээний нууцлал, аюулгүй байдлыг бүрэн хангаагүй буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг хариуцах;

      11. Лавлагаа, мэдээлэл өгөх, санал гомдол, маргаантай гүйлгээний мэдээллийг хүлээн авах байнгын утас, оператортой байх.

 

Данс идэвхигүй төлөвт оруулах, хаах, гэрээ цуцлах

  1. Үйлчилгээ эрхлэгч нь эрх бүхий төрийн байгууллагаас мэдэгдэл ирсэн тохиолдолд хэрэглэгчийн Mongol Chat дансыг түр хаах эрхтэй.

  2. Үйлчилгээ эрхлэгч нь дараах тохиолдолд хэрэглэгчийн үйлчилгээг урьдчилан сануулалгүйгээр түр хаах, дансыг идэвхигүй төлөвт оруулах, данс хаах, гэрээг дуусгавар болгох эрхтэй. Үүнд, хэрэглэгч:

    1. Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн;

    2. Үйлчилгээг хууль бус үйл ажиллагаанд ашигласан;

    3. Худал мэдээлэл өгсөн;

    4. Хууран мэхэлсэн;

    5. Мэдүүлсэн хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогдсон буюу хаягийн өөрчлөлтийн талаар ажлын 5 хоногийн дотор мэдэгдээгүй;

    6. Үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаанд саад учруулсан;

    7. Өөрийн үйлчилгээг Үйлчилгээ эрхлэгчийн сүлжээ болон бусад хэрэглэгчдэд хортой, зүй зохисгүй байдлаар ашигласан;

    8. Хэрэглэгчийн эрх зүйн чадвар дуусгавар болсон;

    9. Сэжигтэй гүйлгээ хийгдсэн.

 

Хариуцлага

  1. Талууд шууд бус хохирол нэхэмжлэхгүй.

  2. Хэрэглэгч болон гуравдагч этгээдийн үйлдэл, эс үйлдэл, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлээс учирсан хохирлыг Үйлчилгээ эрхлэгч хариуцахгүй.

  3. Хэрэглэгч гуравдагч этгээдэд санаатай болон санамсаргүй байдлаар гар утас, төхөөрөмжөө дамжуулсан, ашиглуулсан, хэрэглүүлсэн, аль нэг программыг буруу ажиллуулсан, гар утас, төхөөрөмж нь эвдэрсэн, унтарсан, сүлжээнээс гадуур гарснаас гүйлгээ амжилтгүй болох гэх мэт аливаа үр дагавар, хохирол зардлыг өөрөө бүрэн хариуцна.

  4. Үйлчилгээ эрхлэгч нь гуравдагч этгээдийн мэдээлэл, контент, апликейшн, үйлчилгээг татсан, хэрэглэснээс үүсэх хариуцлагыг хүлээхгүй болно. Хэрэглэгч дээрх бүтээгдэхүүн, үйлчилгээнд нэвтрэхдээ вирусын болон хамгаалалтын арга хэмжээ авах үүрэгтэй.

 

Давагдашгүй хүчин зүйлс.

  1. Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар тухайлбал гал түймэр, үер, хур тунадастай болон шороон шуурга, газар хөдлөлт, аянга цахилгаан, галт уулын болон бусад тэсрэлт, дэлбэрэлт, цаг агаарын хэт халалт ба хүйтрэлт эсхүл төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио цээрийн дэглэм, гоц халдварт өвчин, ажил хаялт, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самуун, зэвсэгт мөргөлдөөн, дайн (зарлагдсан болон зарлагдаагүй), террорист халдлага, улс орныг хамарсан түлш, эрчим хүчний хязгаарлалт, бүх нийтийг хамарсан сүлжээний хэт ачаалал, доголдол тасалдал зэрэг гэнэтийн буюу давагдашгүй шинжтэй нөхцөл байдлын улмаас талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй.

  2. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлүүдийн улмаас үүдсэн нөхцөл байдал 30 хоногоос дээш хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд гэрээг цуцлагдсанд тооцно.

 

Луйврын гүйлгээний талаар мэдээлэл хүргүүлэх, санал, гомдол, маргаан шийдвэрлэх

  1. Хэрэглэгч луйврын гүйлгээний талаар мэдээлэл болон санал, гомдлыг дараах сувгуудын тусламжтайгаар Үйлчилгээ эрхлэгчид гаргана. Үүнд:

    1. Хэрэглэгчтэй харилцах төвийн утас 7777-1414 дугаарт холбогдох;

    2. Админ Монгол Чат” болон “Mongol Chat” Facebook чатаар холбогдох;

    3. Өөрийн биеэр ирж санал гомдол гаргах.

  2. Хэрэглэгчийн ажлын өдөр, ажлын цагаар ирүүлсэн санал, гомдол, луйврын гүйлгээний талаар мэдээллийг Үйлчилгээ эрхлэгч 3 цагийн дотор шаардлагатай арга хэмжээг авч хариу өгнө. Ажлын бус өдөр таарсан тохиолдолд дараагийн ажлын өдрийн эхний 3 цагт багтаан шийдвэрлэж, хариу өгнө.

  3. Хуулийн албатай хамтран шийдвэрлэх шаардлагатай ноцтой гомдлыг 10 хоногоос хэтрүүлэлгүйгээр шийдвэрлэж, хариу өгнө. Харин төрийн эрх бүхий байгууллагад хандах тохиолдолд Хуульд заасан хугацаанд шийдвэрлүүлнэ.

  4. Энэхүү гэрээтэй холбогдон гарч болзошгүй бүх санал зөрөлдөөн, маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тийнхүү шийдвэрлэж чадахгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу Шүүхээр шийдвэрлүүлнэ.

 

Mongol Chat үйлчилгээний нөхцөл

  1. Хэрэглэгч нь доорх үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж зөвшөөрсний дагуу тус үйлчилгээг авч байгаа болно. Үүнд:

    1. Хэрэглэгч нэг удаадаа 1,000,000 /нэг сая/, нэг өдөрт 3,000,000 /гурван сая/ төгрөгөөс хэтрүүлэхгүй гүйлгээ хийх;

    2. Хэрэглэгчийн дансан дахь цахим мөнгөний хэмжээ 50,000,000 /тавин сая/ төгрөгөөс хэтрэхгүй байна;

    3. Гүйлгээ хийх явцдаа дансны дугаар, мөнгөн дүн зэрэг өгөгдлийг зөв оруулах;

    4. Хэрэглэгч нь өөрийн Mongol Chat дансны үлдэгдлийг гарсан гүйлгээтэйгээ уялдуулж шалгах, түүнтэй холбоотой ямар нэгэн асуудал гарсан бол дуудлагын 7777-1414 хэрэглэгчийн мэдээллийн төвд даруй мэдэгдэж шалгуулна. Мэдэгдээгүйн улмаас үүссэн асуудлыг Үйлчилгээ эрхлэгч хариуцахгүй.

    5. Хэрэглэгч нь Mongol Chat үйлчилгээний хэрэглэгчийн мэдээллийн төвийн 7777-1414 дугаарт хандан Mongol Chat-р үйлчлэх худалдаа үйлчилгээний газруудын мэдээлэл, тухайн үеийн хөнгөлөлт урамшуулалын мэдээллийг авах боломжтой.

  2. Тухайн цахим мөнгөний гүйлгээний төрөл нь бэлэн бус байх бөгөөд ашиглаж болох төхөөрөмж нь гар утас-апликэйшнд нэвтэрч хэрэглэнэ.

 

Бусад зүйл

  1. Энэхүү гэрээгээр шууд зохицуулаагүй боловч гэрээнд хамааралтай бусад харилцааг Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

  2. Талууд энэхүү гэрээгээр ажиллахдаа Монгол улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх ба гэрээнд гэрээнд өөрчлөлт оруулах талаар хэрэглэгчид хуанлийн 30 (гуч) хоногийн өмнө мэдэгдсэнээр гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй. Заасан хугацаанд тухайн оролцогч нь гэрээнээс татгалзаагүй бол, гэрээний өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

  3. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэх, эсхүл гэрээг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дангаар цуцлахыг хориглоно. Энэхүү хэсэгт заасан “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт аль нэг тал гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй бөгөөд Гэрээг цаашид хэрэгжүүлэх боломжгүй болсон нөхцөл байдлыг ойлгоно.

  4. Гэрээ цахим хэлбэрээр байгуулагдсан тохиолдолд Талуудад 2 хувь (Үйлчилгээ эрхлэгчийн цахим архивын санд, Хэрэглэгчийн тухайд Mongol Chat aппликэйшний бүртгэл дээр хадгалагдана) цахим хэлбэрээр хадгалагдана. Бичгээр байгуулсан тохиолдолд Талуудад мөн адил 2 хувь хадгалагдана. Хувь бүр хууль зүйн адил хүчин төгөлдөр байна.